Нийтлэгчид

  • Чоймаа Шарав
  • Эрдэнэбаатар Д
  • Дулам Сэндэнжав
  • Номинчимэд Баасан
  • Сүхбаатар Ойдов
  • Баатар Ширчин

Эзэнт гүрний туульс

Тайлбар

Зохиогч С.Эрдэнэболд
Формат Хатуу арьсан хавтас + 4 CD
Хуудасны тоо 395
ISBN 978-99973-2-139-8
Хэмжээ /см/ 21 х 14.5 х 1.5
Төрөл Түүхэн туульс

  • Түүхэн үнэнийг эрэлхийлсэн
  • 1008 бадаг 4032 шад /мөр/ шүлэг
  • Монголын Урчуудын эвлэлийн шагналт хайчилбар урлаач С.Төрбурамын 250 хайчилбар зураг
  • Төрийн соёрхолт Д.Сосорбарамын уншсан сонсдог хувилбартай
  • Тусгайлан бүтээсэн Монгол бичгийн тиг үсгийн хэвтэй
  • Зориулж бүтээсэн түүхэн симфони хөгжимтэй

Эзэнт Гүрний Туульс хэмээх 1008 бадаг 4032 шад /мөр/ түүхэн туурвил нь Монголын гуйвагдсан түүхийг сэргээх, монгол хэлний хэрэглэнээс гарсан мартагдсан үгийг баримтат уран сайхны бөгөөд яруу найргийн бүтээлээр дахин амилуулах зорилгоор Хүн гүрний 2222 жилийн ойн босгон дээр олны хүртээл болж байна. Монгол хүний омогшил, бахархал цөм шингэсэн уг бүтээл нь крилл монгол бичгээр хослон гарсан. Ингэхдээ уран бичлэгтэн, үсэг зүйч Т.Жамъянсүрэн XIII-XIV зууны Махагалын магтаалын монгол бичлэгийн хэв маягийг цахимд программ болгон оруулж, “Эзэнт гүрэн” хэмээх монгол бичгийн үсгийн хэв буюу тигийг буй болгожээ.

Мөн хайчилбарч С.Төрбурам уг бүтээлд зориулан Монгол цаасан барын гайхамшгийг илтгэх 300 гаруй хайчилбар хийж, туульсын үйл явдлыг дүрслэн харуулсан байна. Уг бүтээлийн сонсдог номыг нь өөрийн дуу хоолойгоор мөнхөлсөн хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам юм.

“Эзэнт гүрний туульс”-ын хэсгээс:

Монгол морьдын чулуу цахисан туурайн очис дор

Мяралзан давалгаалах номхон далайн эргээс

Газар дундын тэнгисийн хадан хясаа хүртэлх

Галвын бүхий л гол мөрөн эрчлэн цалгилж байв…

Он цагийн уртад үл ширгэх Монгол үндэстний түүх

Гэрэгэ. Цахим Хуудсын Цогц Шийдэл