ТҮҮХЭН ГАЗАР НУТГААР-2

Үзсэн: 524 / 2014.11.05

Айл Харгана. (Одоо Гурван жаргалант гэх болсон) хөндийд ирж, хүрлийн үеийн хөшөө дурсгал хэрэгсүүр, буган хөшөөнүүдийг үзэж танилцав. Энд 2006 онд Ерөнхийлөгчийн тамгын газраас түүхэн үйл явдалд ач холбогдол өгч түүхийг хөшөө босгосон байна. Сүүлд лам нар Айл харганы нэрийг сольж Гурван Жаргалант гэдэг билэгдлийн нэр өгчээ. /Зураг 1, 2/


Бэрээвэн хийд. Гурван Жаргалантын голын Баруун Жаргалантын голын баруунаа орших Бэрээвэн хийдийг үзэв. Бэрээвэн хийд Чингис хаанаас хойш 650 жилийн дараа 1787 оны үед байгуулагдсан юм. /Зураг 3/

Өглөгчийн хэрэм. Өглөгчийн хэрэмийг “Ихэсийн газар” мөн гэсэн модон пайз хатгасан нь олныг төөрөлдүүлсэн үйлдэл болжээ. Өглөгчийн хэрэмд археологичид удаа дараа ихэс дээдсийн шарил хайсан боловч энгийн иргэдийн шарил, унасан булагдсан мод зэргээс өөр зүйл одоогоор олдоогүй юм. /Зураг 4/

Бидэр хошуу. Тэмүжин Тайчуудын бариа хорионоос Сорханшарын тусламжтай оргоод ээж дүү нартайгаа нийлэхээр өвсний налархайгаар мөр мөшгин хайж явахдаа Химурга горхины Бидэр хошууны Хорчихуй Болдогт гүйцэн очин уулзаж эх дүү нарынхаа сэтгэлийг амраасан билээ. Энэхүү Бидэр хошуу бол Хэнтий аймгийн Батширээт Биндэр сумын заагт байгаа одоогийн Биндэр хошуу буюу Рашаан хад юм. /Зураг 5, 6/



Эзэнт гүрний туульс хээрийн судалгаа. 2014.10 сар

Гэрэгэ. Цахим Хуудсын Цогц Шийдэл