ТҮҮХИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ТОДРУУЛНА

Үзсэн: 728 / 2014.11.06


Монголын түүхийн салбарын оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолын арга хэмжээ удахгүй болох гэж байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго монголын түүхч, судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулахад оршдог. "Жак Уэтерфордын" нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь 2012 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна. 2011-2012 оны хооронд түүх судлалаар гарсан бүтээлүүд дотроос Шинжлэх ухааны доктор, профессор Д.Сумъяабаатарын "Монголын нууц товчооны хэлбэр судлал" бүтээлшилдгээр тодорч байсан. Харин хоёр дахь удаагийнбуюу 2012 оны түүхийн салбарын шилдэг бүтээлээр Монгол судлаачдын хамтран бичсэн "Чингис хааны өв" ном тодорсон. Одоо харин гурав дахь удаагийн буюу энэ жилийн түүхийн салбарын шилдэг бүтээлийг энэ сарын 12-нд тодруулах гэж байна. Энэ онд түүхийн салбарт гарсан шилдэг бүтээлд шагнал гардуулах ёслолын үеэр нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд "Чингис хаан ба Шашин шүтэх эрх чөлөө" сэдвээр, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумъяабаатар "Чингис хаан ба Хубилай хааны анхны гадаад харилцааны бичгүүд" сэдвээр лекц уншихаар болсноор онцлог юм.

https://www.facebook.com/events/1664602863766062/?...


Гэрэгэ. Цахим Хуудсын Цогц Шийдэл