САНГИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

               Энэ жил Монголын тулгар төрийн 2222 жилийн ой тохиож байна. Манай тооллын өмнөх 209 онд Цагаан хэрмээр хиллэсэн Хүн гүрний сүр хүч өнөө ч Монгол түмний билэг билгүүнд бөхөөгүй биз ээ.

XX зууны чинадад бусад үндэстнээр хэдэн мянган бээр үргэлжилсэн нүсэр хэрэм бариулж явсан ул мөрөөс харахад нүүдэлчдийн цог золбоо, зохион байгуулалт нь эртнээсээ улс гүрний нягтармал бүтэцтэй байсныг илтгэнэ.    

Түүхэн үйл, тэмдэглэлт ой ямагт ухаарал сургамж, санах ойг өвлүүлдэг. Хэн өнгөрсөн түүх чигт алс харж байна түүнд өнийг хол харах ухаан суудаг.

Монголын түүх бол дэлхийн түүхийн лугшсан зүрх нь байсан үе бий. Эрдэмтэн Жак Уэтерфорд “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис Хаан”, “Монголын Их Хатдын Нууц Товчоо” зэрэг номуудаараа Монголчуудын түүхийн үнэн зөвийг бас ээдрээ нугачаатай ч эрэлхэг зоригтой олон мэдлэгийг дэлхий дахинаа хүргэж буй. Үүний учир, 2010 онд монголын тухай үнэн зөв мэдээллийг дэлхий дахинд хүргэх, зарим талаар мартагдсан, гуйвагдсан түүхийг “бодит” байр сууринд нь авчрахын төлөө хэсэг “улсууд” нэгдэн Жак Уэтерфордын нэрэмжит санг үүсгэн байгуулсан.

Түүх соёлоо хайрладаг хүн бүхэнд манай сангийн үүд нээлттэй. Та нэгдэгтүн, бас оролцогтун.  

 

Сангийн Тэргүүн

Боржигон овогт Сүхбаатарын Эрдэнэболд

Гэрэгэ. Цахим Хуудсын Цогц Шийдэл