Нийтлэгчид

  • Чоймаа Шарав
  • Эрдэнэбаатар Д
  • Дулам Сэндэнжав
  • Номинчимэд Баасан
  • Сүхбаатар Ойдов
  • Баатар Ширчин

Монголын их хатдын нууц товчоо

Тайлбар

Зохиогч Жак Уэтерфорд
Орчуулагч А.Мөнгөнзул, С.Соёлжин
Формат Зөөлөн хавтас
Хуудасны тоо 252
ISBN 99962-1-225-4
Хэмжээ /см/ 24.5 x 17.5 x 1.8
Төрөл Түүхэн баримтат

                   XIII зууны сүүл үед, чухам хэзээ гэдэг нь бүү мэд, хэн гэдэг нь ч бүү мэд нэг этгээд Монголын Нууц Товчооны улс төрийн хамгийн нарийн агуулга бүхий хэсгээс болхи гэгч нь урж хаяжээ. Энэ цензурдсан хэсэгт 1206 оны зун Монголын Эзэнт Гүрнийг нэгтгээд, дараагийн 150 жилд дэлхийг ноёрхох засаг төрийг эмхлэн байгуулахдаа Чингис Хааны хэлсэн үгийг бичсэн байв. Санамсаргүй алдаа гаргасан уу, эсвэл санаатай орхисон уу, урсан хэсгээс үлдсэн “Охин урагтаа соёрхол өгье” гэсэн ганц богино өгүүлбэрээс юу хасагдсаныг таамаглаж болохоор байдаг. Монголын Нууц Товчоонд хааны гэр бүлийн амьдралын маш нарийн нууц зүйлсийн талаар хувь хүний санааг тусгасан байдаг нь бусад аль ч хаан удмынхны түүхтэй адилгүй. Дэлхий даяар, түүхэнд нөлөө бүхий үе залгамжилсан хаадын эрх мэдлийн төлөө тэмцлийн хэлбэр нь тодорхой хэмжээгээр ижил боловч өөр хоорондоо хамгийн түрүүнд хувь хүний сул тал, хоолны дуршил, сексийн хандлага, шашин шүтлэг болон зан чанарын бусад нууцлаг өөрчлөлт зэргээр ялгардаг. Харин нэгэнд нь ч Чингис Хааны өв залгамжлагч охидод оногдсонтой адил хувь заяа таараагүй юм. Аль ч хаанчлалын үед зарим нэг нь баатар гэгдэн нөгөө хэсэг нь муу нэрийг зүүж, ихэнх нь хоёуланг нь хослуулах нь бий. Рашид ад-Дины бичсэнээр “Эдгээр охидын тухай домог, өгүүлэл олон бий”. Гэвч тэдгээр домог өгүүллүүд алга болжээ. Чингис Хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол алин болох нь мэдэгдэхгүй холилдсон, толгой эргүүлсэн олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна.

Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XYII зууны Буддист түүхчдийн үе гэхэд охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм. Үнэн түүхийг мартаж, орхиж эсвэл гээж болно. Гэхдээ бүр мөсөн хэзээ ч устгаж чадахгүй. Хүн гараараа үгсийг арилгаж, гар бичмэлүүдийг урж үгүй хийж, эсвэл нэрийг хусаж болно. Ийн бүдүүлэг авирлах нь баримт нотолгоог сүйтгэх боловч бодит үнэнийг өөрчлөх боломжгүй. Баримт бичгийн аль нэг хэсгийг урж хаясан ч, урагдсан, гээгдсэн зүйлийн дүрс, дүр зураг үлддэг. Салхи гарч дээр нь овоорсон элсийг хийсгэн арилгахыг хүлээн “ҮНЭН” хаа нэгтээ нуугдаж байдаг юм. Тэрхүү орхигдсон, мартагдсан гэж байгаа хатдын түүхийг эргэн харахыг хүсвэл “Монголын Их Хатдын Нууц Товчоо” тус болж чадна хэмээн найдаж байна.

Гэрэгэ. Цахим Хуудсын Цогц Шийдэл