ЖАК УЭТЕРФОРДЫН МЭНДЧИЛГЭЭ

Профессор Жак Уэтерфорд

            Монголын ард түмэн өнөөдөр нийгэм, эдийн засгийн аугаа их өөрчлөлтийн гараан дээр зогсож байна. Амьдрал өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжихийн хэрээр хүмүүс ч бас хөгжиж байна. Монголчууд дэлхийн эдийн засгийн томоохон орон зай болж эхлэхийн дээр даян дэлхийн ойрх ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэгч улс орон болон өөрчлөгдөж байна.

            2013 онд Монголын тулгар төрийн эхлэл Хүн гүрний 2222 жилийн түүхэн ойнууд тохиож байна.

            Энэхүү түүхэн ойн жилийн босгон дээр Та бүхэн ирээдүйдээ илүү итгэл үнэмшилтэй замнахын тулд өнгөрсөн түүхээсээ суралцах нь хамгаас эрхэм билээ. Үүний учир Монголчууд хаа хүрэхээр тэмүүлж буйгаа олж мэдэхийн тулд хаанаас ирсэн, хэн байснаа мэдэх нь гарцаагүй юм.

            Чингис хааны тухай бичсэн “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис хаан” ном маань 2011 оны уншигчдын сэтгэлд хамгийн их нийцсэн номын шалгаруулалтад амжилттай оролцсон нь намайг үнэхээр их гайхшруулсан юм. Учир нь “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч Эзэн Чингис хаан” ном маань хэвлэгдээд даруй 9 жил болсон ч сүүлийн үед гаргасан шилдэг номуудтай өрсөлдөөд тийнхүү амжилт үзүүлсэнд байсан юм. Шилдэг ном шалгаруулах өрсөлдөөнд Монголчууд саналаа өгч эхлэхэд хэдий Монголчууд дэлхийн бусад улсын дэргэд цөөхүүлээ ч гэлээ нэгдэн нягтарч, нэгэн дуу хоолойгоо нийлүүлж чадвал ямар их хүч чадалтай болох тухай би ойлгосон юм.

            Орчин цагийн эрин үеийн хөгжил дэвшил залуу Монголчуудын хувьд техник технологийн тэгш боломжийг буй болгож улмаар тэдэнд ертөнцийн хэмжээнд үзэл бодлоо хүчирхэгээр илэрхийлэх алтан боломжийг олгож байна.

            Миний хувьд Монголын төлөө чадах бүхнээ хийсэн учраас Монголын залуу үе өвөг дээдсийнхээ, өөрсдийнхөө эх түүхийг үнэн мөнөөр нь бичдэг болохыг нь чин сэтгэлээсээ дэмжиж байгаа юм.

            Ирээдүй зөвхөн Танаас, залуу Монгол танаас шалтгаална.

            Мөнх хөх тэнгэр Эзэн Чингис хааны цогцлоон бүтээсэн Их Монгол гүрнийг өнө мөнхөд ивээх болтутай!

Гэрэгэ. Цахим Хуудсын Цогц Шийдэл