Ойдов овогтой Сүхбаатар

Төрсөн он сар, өдөр: 1943 оны 2 дугаар сарын 6
Төрсөн газар: Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу
Мэргэжил: Газарзүйч багш
Эрдмийн зэрэг, цол: Профессор /2000 онд хүртсэн/
Албан тушаал: Чингис хаан дээд сургуулийн аялал жуулчлалын тэнхимын тэргүүн
Шагнал: Ойн медалиуд, Таван жилийн гавшгайч гурван удаа, Боловсрол-Аялал жуулчлал-Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг
Ажилласан байдал: 1966-1994 онд ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч, дэд, ахлах ажилтан, тасаг секторын эрхлэгч
1966 оноос Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн гишүүнд элсэж 1990 он хүртэл жил бүр 60 хүртэл удаа яриа лекц хийж байсан. 1995-2003 онд Анагаах ухааны их сургуулийн хүн судлалын үндэсний төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, салбарын эрхлэгч, 2003 оноос “Чингис хаан" дээд сургуульд орлогч захирал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Судалгааны чиглэл: Эдийн засгийн газарзүй, хүн амын газарзүй, түүхэн газарзүй, аялал жуулчлал
Ганц сэдэвт бүтээл: 2
Хамтран зохиогчоор оролцсон ном: 30
Сурах бичиг, гарын авлага: 8
Эрдэм шинжилгээний өгүүлэл: “Монгол орны газар усны нэрийн судалгааг хөгжүүлэх асуудалд /1978/”, “Жүчи бол Чингис хааны ууган хөвүүн мөн /2001/”, “Тэв тэнгэр бөө өөрийгөө егүүтгэсэн нь /2000/” зэрэг 120 гаруй өгүүлэл бичсэн.

Нийтлэлүүд

by