МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПРОФЕССОР ЖАК УЭТЕРФОРДОД БАЯР ХҮРГЭВ

Үзсэн: 786 / 2011.04.30

                         Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном аудио номын өрсөлдөөнд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэж  номын зохиогчид захидал илгээв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж профессор Жак Уэтерфордод бичсэн захидалдаа:

Таны бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном сонсдог номын дөрөв дэх жилийн өрсөлдөөнд уншигчдын саналаар тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе.

Монголчуудын түүх, соёлын уламжлал, түүнчлэн хүн төрөлхтний түүхэнд Их Монгол Улсын гүйцэтгэсэн үүргийн тухай таны ном дэлхий дахинд Монголын түүх, соёлын талаар үнэн зөв мэдээллийг таниулан сурталчлахад ач холбогдолтой болсонд Монголчууд бид талархаж байна. Түүхэн баримт, шинжлэх ухааны ул суурьтай судалгаанд тулгуурлан уран сайхны аргаар бичсэн таны бүтээлийн амжилт нь монголчуудад төдийгүй хүн төрөлхтөнд түүхээ судлахын чухлыг мэдрүүлж байна. Таны судалгаа, бүтээл туурвилд их амжилт хүсье” гэжээ.

 

Гэрэгэ. Цахим Хуудсын Цогц Шийдэл