ЖАК УЭТЕРФОРД МОНГОЛД

Үзсэн: 957 / 2011.10.16


Жак Уэтерфорд: Амар байна уу, Монгол ах дүүс ээ


Нэрт эрдэмтэн, хүн судлаач, профессор Жак Уэтерфорд, өөрийн гэргий Волкер Уэтерфордынхаа хамт өчигдөр буюу 5 дугаар сарын 22-ны ням гарагт Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг “Жак Уэтерфорд сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүд, түүний найз нөхөд болон Жак Уэтерфорд сангийн дэргэдэх эх түүхээ судлан сонирхогч “Хөгжлийн Танхим”-ын залуусын хамт Чингис хаан Олон улсын нисэх буудалд угтан авлаа.  Профессор Уэтерфорд Монгол оронд дахин ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд “Амар байна уу Монгол ахан дүүс ээ, би өөрийгөө Та бүхний гэр бүлийн нэгэн гишүүн гэж боддог, Чингис хааны тухай ном олон улсын тэмцээнд амжилттай өрсөлдсөн нь Та бүхний эх оронч сэтгэл, цуцашгүй тэмүүллийн үр дүн байлаа” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

by