ЖАК УЭТЕРФОРД МОНГОЛД ИРНЭ

Үзсэн: 1066 / 2011.05.18

    2011 оны Дэлхийн шилдэг номын зохиогч, профессор Жак Уэтерфорд энэ сарын 22-ны ням гарагийн өдөр Монголд хүрэлцэн ирэх гэж байна.

Монголын соёл, уламжлал, түүхийг дэлхий дахинаа өргөн дэлгэр сурталчилж буй профессорыг оюутан, залуус угтан авахаар бэлтгээд байна. Түүнийг Монголд байх хугацаанд нь Монголын түүхийн талаар хэд хэдэн цуврал лекц, уулзалт зохион байгуулагдах юм.

Нэрт эрдэмтнийг хамтдаа угтахыг хүсвэл 5 сарын 22-ны 14.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлын VIP хэсэг дээр хүрэлцэн ирээрэй.

                                “Хөгжлийн Танхим” залуучуудын нэгдэл

 

by